Tuesday, October 20, 2009

Шөнийн цагаар ажиллах нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харъяа Олон улсын хавдар судлалын агентлагаас шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх эрсдэлтэй хүчин зүйлийн нэг болохыг тогтоожээ.
Хавдраар өвчилсөн хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар шөнийн ээлжинд ажилладаг хүмүүсийн тоо хол давуу байжээ.


Шөнөөр ажиллах нь яагаад хорт хавдрыг өдөөдгийг одоохондоо эцэслэн тайлбарлаж чадаагүй ч зарим эрдэмтдийн үзэж байгаагаар шөнөөр ажиллах нь хүний бие организм дахь биологийн цагийг зөрчсөнөөс улбаатай гэнэ. Тэднийхээр шөнийн цагаар ажилласнаар тухайн хүний нойрны даавар болох мелатонин ялгаруулалт багасахад хүрдэг нь хавдар үүсэхэд хүргэдэг байж болох юм байна.

Үүнээс өмнө 1987 онд Ричард Стивенс шөнийн цагаар ажилладаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх нь олонтаа тохиолддогийг тогтоосон юм. Саяхны судалгаагаар удаан хугацааны туршид шөнөөр ажилласан эсвэл ажиллаж байгаа эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар, эрэгтэйчүүд түрүү булчирхайн хавдраар өвчилдгийг баталсан байна.

Амьтан дээр хийсэн туршилтаар ч шөнийн цагаар ажиллах нь хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг нотолсон байна. Туршилт хийсэн амьтдын өдөр шөнийн дэглэмийг өөрчлөхөд эдгээр амьтдад хавдар үүссэн нь тогтоогджээ.

No comments:

Post a Comment