Tuesday, October 20, 2009

Төрийн албаны гавьяат ажилтан цолтой болж магадгүй

асгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар, Г.Батхүү, Ж.Гүррагчаа, Ч.Содномцэрэн, Р.Раш нар “Төрийн албаны гавьяат ажилтан” цол бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Уг төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас өгөх саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.



“Монгол Улсын гавьяат” цолыг хуульч, эдийн засагч, эмч, багш, барилгачин, уурхайчин гэх мэт 28 ажил мэргэжлийн чиглэлээр олгодог хэдий ч төрийн албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төрийн үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчид шагналаас завсардах явдал түгээмэл байгааг харгалзан энэхүү төслийг боловсруулжээ.

МСҮТ-д суралцагчийн тэтгэмж 45.000 төгрөг болов
Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 45.000 төгрөгийн тэтгэмж олгох нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэв. 294 дүгээр тогтоолоор 2007 оны 9-12 дугаар сард суралцагч бүрд 23.000 төгрөгийн тэтгэмж олгосон юм. Тэтгэмжийг 2008 онд 37.2 мянган хүүхдэд олгож, энэ үйл ажиллагаанд 16.7 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

No comments:

Post a Comment