Tuesday, October 20, 2009

Түрэгээс “ирсэн” буга

Монголчууд өөрсдийн гарал үүслийг буга, чонотой холбон дээдлэн шүтдэг. Зөвхөн монголчууд ч бус Төв Азид бугыг эртнээс шүтэж, дээдэлж иржээ. Энэ нь янз бүрийн үед урласан бүтээл болон түүхийн олдворуудаас харагдана.



Архангай аймгийн Хөшөө цайдам дахь Билгэ хааны тахилын онгоноос гарсан энэхүү бугын баримал нь Түрэ­гийн үед хамаарна. Эвэр, толгой, чих, хүзүү, сүүл гээд биеийн зарим хэсгийг алтаар чимэглэсэн, мөнгөн буга маш нарийн хийцтэй, ур ухаан шингэсэн бүтээл. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш нь цэцгэн хээгээр жигүүр мэт зүйлийг сийлж, алтаар шарсан байна. 12 см өндөртэй, 16 см урт, 243 гр жинтэй эл олдвор өдгөө Монголын үндэсний музейд хадгалагдаж байгаа бөгөөд хосгүй үнэт үзмэрийн нэг юм.

Олдворыг Монгол, Тувагийн судал­гааны ангийнхан илрүүлсэн хэмээн тус музейн ажилтан, археологич Ц.Од­баатар танилцууллаа.

1 comment:

  1. Тува биш Турк юм шүү дээ. Залруулаарай, Ц.Одбаатар

    ReplyDelete