Tuesday, October 20, 2009

Өтөлдөггүйн нууц

Хүний амьдрал бие махбод эзэмшсэн мэргэжлийн онцлогтоо дасан зохицож байдгийг та мэдэх үү? Багш сурган хүмүүжүүлэгчид эгээ л хүүхэд шиг гэнэн дэврүүн болдог бол уран бүтээлчид “онгодоор цалгиж омгоор бялхаж” байдаг.


Урлагийнхныг хараад “Урлагийнхан ч цогтой шүү, өтөлж хөгширнө гэж үгүй жавхаатай харагдах юм” гэж ярилцдаг шүү дээ. Энэ нь сэтгэл санаа гэдэг бие махбодыг удирдах нэгэн увдисын илэрхийлэл юм. Хэрэв та залуу сайхан байхыг хүсвэл дараах зүйлсийг байнга мөрдөөрэй.

- Уурлах, цухалдахыг тэвчиж, биеэ барьж эв эеийг хичээ
- Атаа жөтөө, атгаг хорон санаа агуулахгүй байх
- Үр дүн гарахгүй элдэв зүйлд сэтгэлээ зовоохгүй, тайван байж сурах
- Сайн унтаж, сайхан амарч байх
- Инээж хөхөрч, баясаж баярлаж бай
- Хоолоо тохируулан хэрэглэж, ходоодоо эрүүл байлга.
- Явган алхаж, шалмаг хөдөлж байвал наснаасаа залуу харагдах болно.

No comments:

Post a Comment