Tuesday, October 20, 2009

Стратегийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна
Өнөөдөр 8 цаг 52 минут
Нээлттэй Нийгэм Форум нь нийтийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн стратегийн өмгөөлөл хийх, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий тэтгэлэгт хєтєлбєр ТББ-ын дунд зарлаж байна.
Стратегийн өмгөөлөл нь нийтийн эрх ашиг хохирсон асуудал болон хүний эрх, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн эрхийн зөрчлийг хууль тогтоомж ашиглан, шүүхийн замаар хамгаалах, улмаар тухайн бодлого, практик болон хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Энэ нь өмгөөллөөс гадна нөлөөлөл, олон нийтийг татан оролцуулах зэргийг багтаасан цогц үйл ажиллагаа бөгөөд үүгээрээ тодорхой үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалдаг уламжлалт өмгөөллөөс ялгаатай юм.

No comments:

Post a Comment