Tuesday, October 20, 2009

Хайраа гэж хэцүү ч юм даа

"Хайрын шаналан"

Хамгийн эцсийн удаа гэсэн боловч
Хайраа би эс дийлнэ
Халуун үнсэлтээ үлдээе гэвч

Хориглох ёстойг тэр мэднэ
Яах гэж дурлаваа гэж харамсавч
Нар гийхийг нууцхан хүлээнэ
Цаг нь хэзээ болох юм бэ? гэж асуувч
Сэтгэл зүрх шаналан уйлна





"Алдмааргүй байна"

Надад одоо юу ч хамаагүй болсоон
Навч цэцэг хараад ч нэмэр алга
Надад ганцхан чи л хэрэгтэй байна
Нартад амьдрах утгагүй байна

Хайрт минь би дахин чамайг алдахаас айж байна
Хайр сэтгэлээ гээхээс бүүр ч их айж байна
Чамтай хамт байвал амьдрал утга учиртай
Чамтай л хамт байвал амьд сэрүүн

1 comment: