Tuesday, October 20, 2009

Элвис Преслийн цамцыг 52 мянган доллараар худалдан авчээ

АНУ-ын Чикаго хотод домогт дуучин Элвис Преслийн эд зүйлсийг дуудлагаар худалджээ. Хамгийн үнэд хүрсэн нь 52 мянган доллараар зарагдсан
ЕР гэсэн бичигтэй, цагаан цамц. Рок-н-роллын хааныг шүтэн бишрэгч Жон Урсо хэмээх америк эр үүнийг 28 мянган долларын улаан илгэн цамцны хамт худалдан авчээ.

Тэрбээр эдгээр цамцаа рок одын гарын үсэгтэй цомгуудыг багтаасан цуглуулгадаа нэмэрлэх юм байна. Дуудлага худалдаагаар 200 орчим эд зүйл худалдсаны дотор дуучны 1958 онд цэрэгт байхдаа
авахуулсан туг үс байсан агаад түүнийг өөр нэгэн фэн нь 15 мянган доллараар авчээ. Үүнээс гадна
Элвисээс найз Гари Пеппертээ илгээсэн баярын цахилгааныг 1400, дуучны хуримын гэрэл зургийн
цомог 4000 доллараар зарагдав.

Эл ажиллагааг зохион байгуулсан дуудлага худалдааны Leslie Hindman Auctioneers компанийн тэргүүн Лэсли Хиндмений хэлснээр, зарим эд зүйл хүсэн хүлээж байсан үнэд хүрээгүй нь эдийн засгийн хямралтай холбоотой аж.

No comments:

Post a Comment