Tuesday, October 20, 2009

Төрийн албан хаагчдын цалин 211.9 мянган төгрөгт хүрнэ

Засгийн газар Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ нэмэгдлийг 2007 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн олгох юм. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 211.9 мянган төгрөгт хүрнэ.



Үүнтэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөн өдрөөс 16 хувиар нэмж, сард 80.000 төгрөг буюу цагт 474 төгрөг 38 мөнгө болгохоор тогтлоо.

Түүнчлэн нөхөн олговрын доод хэмжээг дээр дурдсан өдрөөс эхлэн 60.000 төгрөг болгох юм.
Энэ шийдвэрт төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэх, зарим албан тушаалын цалингийн жишиг, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох арга хэмжээ багтаж байгаа юм.

Үүнээс гадна Ерөнхий сайдын даалгавраар байгуулагдсан төрийн болон төсөвт байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсний системийг боловсронгуй болгох, нэмэгдүүлэх талаар судалгаа, тооцоо хийх үүрэгтэй байгуулагдсан Ажлын хэсэг саналаа боловсруулж байна. Энэ хүрээнд олон төрлийн нэмэгдлүүдийг багасган, үндсэн цалинд нь шингээх замаар цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх, үүнд шаардагдах хөрөнгийн тооцоог хийх ажил үргэлжилж байна. Мөн багш, эмч нарын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох ажил хийгдээд үндсэндээ дуусаж байгаа аж гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдээлж байна.

No comments:

Post a Comment