Tuesday, October 20, 2009

Хээл хахуулийн хэрэгт холбогдсон Гаалийн байцаагчийн хэргийг прокурорт шилжvvлжээ




]
Замын-Vvд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Нацагням албан vvргийн хувьд гvйцэтгэх ёсгvй vйлдлийг хийхээр урьдчилан амлаж,







бусдаас хээл хахууль авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газрын Мєрдєн шалгах хэлтэст шалгаж дуусаад, Замын-Vvд дэх Сум дундын прокурорын газарт шилжvvллээ.

Иргэн А.Даваадорж, Ц.Мэндбаяр нартай урьдчилан vгсэн тохиролцож, бvлэглэн улсын хилээр хууль бусаар малын мах, чоно, зээр, зэрлэг гахай, хур шувууны мах, vнэг, хярсны арьсыг нэвтрvvлэн, хээл хахууль авсан хэрэгт Б.Нацагнямыг холбогдуулан мєрдєн байцаалтын ажиллагаа явуулж, Б.Нацагням, А.Даваадорж, Ц.Мэндбаяр нарыг Эрvvгийн хуулийн тусгай ангийн 175, 268, 269 дvгээр зvйлийн 175.3, 268.1, 269.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан, 2009 оны аравдугаар сарын 10-ны єдєр хэргийг прокурорын хяналтад шилжvvлжээ.

No comments:

Post a Comment