Tuesday, October 20, 2009

Мальдивийн Засгийн газар усан доогуур хуралдлаа

Мальдивийн Засгийн газар дэлхийд анх удаа усан доогуур зөвлөлгөөнөө хийсэн болохыг АFР мэдээллээ. Шумбагчийн хувцас, хэрэгсэл өмссөн Ерөнхийлөгч Мохаммед Нашид болон 13 түшмэл зургаан метр гүнд хуралджээ.



Тэнгисийн гүнд байрлуулсан тусгай ширээг тойрон суусан тэд дохио зангаагаар харилцсан гэнэ. Тийнхүү усан дор байхдаа сайдууд дэлхийн орнуудын Засгийн газарт хандаж, агаар дахь хүлэмжийн хийг бууруулахыг уриалсан мэдэгдэл гаргав. Цагаан самбар дээр уриалгыг тусгай харандаагаар бичсэн байна.

Экологийн асуудал, бөмбөрцгийн цаг уурын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Мальдив ийм ажил санаачилжээ. Дулаарлаас улбаатайгаар тэнгисийн усны түвшин нэмэгдсээр байх ахул 2100 он гэхэд арлууд нь бүрмөсөн усанд автах магадлалтай гэж үзэж байгаа. Мальдивийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь далайн түвшнээс дээш нэг метр хүрэхгүй өндөрт оршдог. Сайдууд усан доогуурх зөвлөлгөөний хувцсаа дуудлага худалдаанд тавьж, олсон орлогыг шүрэн арлаа хамгаалахад зарахаар төлөвлөсөн байна.

No comments:

Post a Comment