Tuesday, October 20, 2009

Удмын нэр

Уг миний үндэс нь Монгол, Яс нь Халх, угсаа нь баруун аймгийн Дайчин удмын Хурц санаа отгийн Төр олон эцгийн Олон нар нэрт би билээ. Эндээс харахад хүний нэрийг тодорхой болгох шаардлага гарвал нилээд урт удаан уламжилж ирсэн олонлогоор нь тодорхойлж болох нь харагдаж байна.


Гэвч албан ажил хэрэгт зөвхөн гурван нэрээр хэрэглэж ирсэн нь бүх талаасаа уг хүнийг бүрэн тодотгох боломжтой юм. Монголчууд бид цөөн хүн амтай өргөн дэлгэр нутагт, тархан, овог аймгийн байдалтайгаар удаан амьдарч ирсэн түүхэн сурвалжтай ард түмэн учир өөрийн овог аймгаараа овоглон нэрлэж ирсэн байна. Орчин үед овог аймгийн бүтэц нь задран улс үндсээр бүтэц явагдан иргэнших болсон нь хүмүүсийн байршилт тархалц хүрээ өргөжсөн хэрэг юм. Иймд овгийн уламжлал нь ач холбогдол багатай болсон учир удмын уламжлалаа хадгалж удмын нэрийг хэрэглэх хэрэгтэй болж ирж байна.
Удмын нэр гэж тухайн хүний дээд үеийнхэний хэрэглэж ирсэн өөрөө удамлан нэрлэж буй түүхэн тодорхой үеийн шастирын язгуух нэрийг хэлнэ. Удмын нэр нь ямар ч хэлбэрээр тухайлбал зан үйлээсээ авсан, эрхэлсэн албан тушаал алдар цолоосоо авсан, газар нутгаараа нэрлэсэн эсвэл тодорхой бодгаль хүний дуудах нэрээр нэрлэсэн зэрэг янз бүрийн байдлаар тогтоосон байж болно. Хүн өөрийн дээд үеийнхээ уламжилж ирсэн удмын нэр, өөрийн төрсөн эцгийн нэр, өөрийн төрсөн биеийн дуудах нэр гэсэн гурван нэрээр нэрлэгдэнэ.
Удам нэр нь удмын үе, мөч, мөчлөгөө дамжин урт удаан хугацаагаар хэрэглэх учир нэмэлт тодотгол чимэгтэй байж болно. Жишээ нь: Дарви удмын хүн байлаа гэхэд өөрийн удмын мөч үеийн онцлогоо тодотгох нэр болох Дайчин чимэг нэрийг оруулан Дарви-Дайчин удмын Төрийн Наран гэх жишээтэй.
Овгийн нэр гэдэг нь төрсөн эцэг өрхийн тэргүүний урт удаан уламжлагдан нэрлэгдэж ирсэн нэр юм. Тухайлбайл: Төрөө гэдэг эцэг нь өрхдөө төрсөн эцэг нь бол дараах үедээ отгийнх нь нэр болон уламжлагдан хэрэглэгдэж ирсэн овог нэр бөгөөд улмаар энэ нь 12 төрөл үе дамжин нэгэн удмын мөч үеийн нэр болно. Үүнийг удмын нэр гэх ба цаашдаа чимэг нэрээ шинэчлэх удмын 3 мөч үеийг туулахад удмын нэгэн мөчлөг үе дуусах ба энэ үед уг удам нь бараг нэг угсаатан болохуйц олонлогийн түвшинд хүрсэн байдаг билээ. Иймд цаашид хүмүүн удмынхаа нэрийг авч явах нь түүхэн олон талын ач холбогдолтой байх буйзаа. Удам нь төрлийн олонлогийн үелсэн хэлхээний дээд хэлбэр болох бүрэн агуулгатай бөгөөд аль ч талаасаа тухайн бодьгалын түүх шастирт олон талын нөлөөлөл өгөх өргөн агуулга утгатай хүмүүний хүрээ юм. Тэгэхээр хүн өөрийн удмын нэрийг уламжлан хадгалж өөртөө нэрлэн авч явах нь маш чухал билээ.
Удмаа цэвэр ариун нэр төртэй авч явах нь хүн таны ураг биеэс төрсөн эрдэм нандин зүйл байх ёстой. Уг удмаа нандигнан хайрлаж угсаа залгах урагтаа уламжлуулан залгуулж өгч ухаан аргыг нь сурган дамжуулж хэрэглээрэй

No comments:

Post a Comment