Tuesday, October 20, 2009

Асашёорюү Д.Дагвадорж 24 дэх удаагаа эзэн хааны цом хүртлээ Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу аки башё энэ сарын 13-27-ны өдрүүдэд Токио
хотын Кокугикан ордонд болж өнгөрсөн билээ. Аки башёд мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Акинори Д.Дагвадорж түрүүлж, 29 насны төрсөн өдрөөрөө 24 дэх удаагаа Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлж, эзэн хааны цом хүртсэн юм. Ийнхүү талын Монголоос төрсөн сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаад 24 удаа түрүү авч, нутаг нэгт олноо баярлуулаад зогсохгүй 1974-1984 онд сумогийн дэвжээг эзэгнэж байсан Японы их аварга Китаноумигийн түүхэн амжилтыг давтаж, хамгийн олон удаа түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.

No comments:

Post a Comment