Tuesday, October 20, 2009

Хоёр нүүрт будаг шунх

Бид үнэртэн сүрчиг, чийгшүүлэгч, уруулын будаг, энгэсэг, маск, сахлын лосьон, үсний будаг, тос, үрчлээ арилгагч гээд төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сайхан харагдах, өөрийгөө илүү
сайхнаар мэдрэхийн тулд хэрэглэдэг билээ. Бидий амьдралд нэн шаардлагатай бусад зүйлтэй харьцуулахад эдгээр бүтээгдэхүүнд та хэт их хөрөнгө зарцуулж байна гэж санагдахгүй байна гэж үү? Хүмүүс хэрэгцээндээ зориулж олдог мөнгөнийхөө 3%-ийг гоо сайхны бараанд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.


Хүмүүс “Гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндэд хортой юу?” гэж асуудаг.Бид “Эрүүл мэндэд хортой ямар нэг нөлөө байхгүй” гэж хариулж чаддагсан бол энэ талаар сонирхож буй олон хүнийг тайвшруулах байсан. Гэвч гоо сайхны бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хортой нь яах аргагүй үнэн зүйл юм. Гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндэд хортой гэхэд хүний санаанд юуны өмнө доорх бодлууд төрнө. • Юу нь хортой байгаа юм бэ? Хүний эрүүл мэнд, гоо сайханд зориулан үйлдвэрлэсэн биз дээ?

• Гоо сайхны барааны фирмүүд бүтээгдэхүүн нь найдвартай биш бол худалдахгүй шүү дээ.
• Энэ бүтээгдэхүүн эрүүл мэндэд тохиромжтой эсэхийг улсаас заавал шалгасан байгаа.
• Хэрэв хортой байсан бол би аль хэдийн дуулчих байсан.

Танд одоо зарим мэдээллийг хүргэе.
АНУ-ын мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн институтаас явуулсан судалгаагаар гоо сайхны бүтээгдэхүүнд ордог химийн бодисуудаас 2983-ыг нь шинжлэхэд 800 гаруй нь хортой байсныг тогтоожээ. Эдгээрийн 774 нь маш их хортой, 146 нь хорт хавдар, 218 нь бэлгийн гэмтэлд, 314 нь генийн өөрчлөлтөнд, 376 нь арьс өнгө, нүдний өвчинд хүргэдгийг тогтоожээ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн нь давсаг, цусны хорт хавдар зэрэг өвчин үүсгэдэг бөгөөд үсний будаг хэрэглэдэг эмэгтэйчүүд эдгээр өвчнөөр өвдөх магадлал хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 70%-иар өндөр байдгийг тооцоолжээ. Нөгөө талаас сүрчигний доторх химийн бодис нь мэдрэлийн системийн гажиг, амьсгал тасалдах, харшил өгөх зэргээр сөргөөр нөлөөлдөг.

АНУ-д нэг эмэгтэй жилд дунджаар 2 кг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Ер нь эдгээр бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хортой эсэхийг одоо л анхаарч эхэлж байна. Учир нь гоо сайхны барааны үйлдвэрлэлд хүнсний бүтээгдэхүүнд ханддаг шиг нарийн чанд хяналт тавьдаггүй. Холбогдох хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүний хорт чанарыг мэдсээр байж энэ тал дээр тодорхой арга хэмжээ авдаггүй гэж хэлж болно.

Гоо сайхны бараа болон хорт хавдар
1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар ихэссэн болохыг тогтоосон бөгөөд хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнийг үсний будаг тэргүүлж байна. Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийн будагтай харьцуулахад илүү хортой байдаг нь ч илэрчээ. Үсний будаг хэрэглэснээр цусны хорт хавдраар өвчлөх магадлал 50% байдаг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150%-иар ихэсдэг болохыг баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70% байхад жилд 5 буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100% байна. Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал (50%-аас их) хоорондоо уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь 3 дахин их байдгийг тогтоожээ. Мөн уг судалгаагаар 10 болон түүнээс дээш жил хугацаагаар үсчин хийсэн хүмүүс, үсээ буддаг хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх магадлал 5 дахин их байдаг гэжээ. Үнэртэн гоо сайхны бараанд түгээмэл тохиолддог кетон, ксилен агуулсан бодисууд нь хорт хавдар үүсгэдэг байж болох юм байна.

No comments:

Post a Comment