Tuesday, October 20, 2009

Үрэлгэн хүмүүст

Хэтэвчиндээ зориуд бага мөнгөтэй яв. Үрэлгэн хүмүүс хэтэвчиндээ байгаа мөнгөнийхээ хэрээр үрэх гээд байдаг нь нууц биш. Үүнийгээ хэрэгтэй юм авлаа, хэрэггүй зүйлд мөнгөө огт зарлагадаагүй шүү дээ гэх бодлоор хаацайлдаг. Үнэн хэрэг дээрээ яг өнөөдөртөө хэрэггүй, тэдгээрээс илүү шаардлагатай, хэрэгцээтэй байгаа зүйлдээ л мөнгөө зарцуулж сурах хэрэгтэй
.

Аливааг хэмнэж сур. Юу ч байсан хэмнэх хэрэгтэй. Урьд нь ямар нэг хэмжээгээр хэмнэлт хийж байгаагүй хүмүүс шууд хэмнэж чадахгүй нь мэдээж боловч аажимдаа бүхнийг хэмнэхэд суралцана. Ингэх нь танд ч ашигтай.

Орой бүр тооцоогоо бич. Хэмнэлт хийгээд ирэхээр өдрийн тооцооны үр дүн танд урам зоригийг нэмэх болов уу. Мэдээж хэрэггүй баахан юманд мөнгөө бөөн үрснээс тодорхой хэмжээгээр хэмнэлтийг хийж байгаад час хийсэн сайхан эдлэлд мөнгөө зарах нь кайфтай биш гэж үү?

Зардлын төлөвлөгөө гаргаж ажилла. Сарын орлогоо үндэслэн, тогтмол гардаг зардлаа (байр, утас г.м.) тооцоолоод нэг өдөр гарах зардлын дүнг гаргаж, түүнтэй тохирох хэмжээний мөнгийг хэтэвчиндээ авч яв. Нэг залуу яг ийм тооцоо хийгээд өдөрт 5000 төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Тэгээд хэтэвчиндээ 5000 төгрөг авч явдаг болсон байна. Нэг өдөр машиных нь хаалганы бариул эвдэрчээ. Түүнийг засахад 100-аад мянган төгрөг шаардагдах байв. Түүнд энэ мөнгө байсан ч өдөрт зарцуулах мөнгөө хэтрүүлэхгүйн тулд сар “тэвчсэн” байна. “Дараа нь хаалгаа засуулахаас л хойш хэзээ засуулах нь ямар ялгаа байна вэ?” гэж бодогдож байна уу? Харамсалтай нь үгүй.

1. Мөнгө хуримтлагдсан байх болно.
2. Тавьсан зорилгодоо хүрч чаддаг тэвчээртэй болох болно.
3. Өөртөө итгэх, өөрөө бахархах сэтгэгдлийг төрүүлнэ бий.

Эцэст нь,
Карттай бол. Үрэлгэн хүмүүс өөрөөсөө мөнгөө хол байлгахын тулд карт эзэмших нь зөв юм. Картанд байгаа мөнгө тэр бүр гарын дор биш байх учир таныг мөнгөө хэмнэхэд тань тусална. Тэгээд ч бага ч гэсэн хэмжээгээр хүүгээр мөнгөө өсгөөд авна.

No comments:

Post a Comment