Tuesday, October 20, 2009

Польшийн Ерөнхийлөгчийн онгоц саатлаа

Монгол Улсад хоёр хоног айлчилсан Польшийн Ерөнхийлөгчийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр хөлдсөнөөс өчигдөр нислэг нь саатжээ.

Ноён Ерөнхийлөгчийн онгоц “Чингис хаан” нисэх буудлын нислэгийн талбайд Польшийн хамгаалалтын албаны нэгдүгээр зэргийн тусгай хяналт, хамгаалалт дор нэг шөнийг өнгөрөөсөн бөгөөд эрс тэс уур амьсгалтай Монгол орны шөнийн хүйтнийг үл тооцоолсноос болж энэхүү саатал гарчээ. Тухайн үед Улаанбаатарт өдөртөө -8 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн байжээ.

ИНЕГ болон холбогдох газрууд шуурхайн арга хэмжээ авсны үндсэн дээр хөдөлгүүрийг ажиллуулж онгоц14.30 минутад амжилттай нисчээ.

No comments:

Post a Comment