Tuesday, October 20, 2009

Амьгүй төрөлтийн тoo манай улсад өндөр байна

Монгол Улсын Эрүүл мэндийн нэгж байгууллагууд ураг хэвлийдээ эндэх, амьгүй ураг төрөх асуудалд анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авч байгаа ч амьгүй төрөлтийн тоо буурахгүй нэг түвшинд байгаа аж.


АНУ-ын Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн мэдээллээр 2001 онд нэгдсэн улсад ургийн амьгүй төрөлт 1000-д 6.5 хувь, Канадад жирэмсний 28 долоо хоногтойгоос хойш амьгүй төрөлт гурван хувь, Европын орнуудад перинаталь эндэгдэл 11.4-25.7 хувь, үүнээс амьгүй төрөлт зургаан хувь байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд 500 гарммаас дээш жинтэй ураг амьгүй төрөхийг амьгүй төрөлт гэж үздэг байна.

АНУ, Австралид жирэмсний 20 долоо хоног, Норвегт 16 долоо хоногтойгоос амьгүй төрөлт гэж үздэг. Харин манай улсад жирэмсний 24 долоо хоногтойгоос 800 граммаас дээш жинтэй ураг амьгүй төрөхийг амьгүй төрөлт гэж үздэг байна. Бусад орны үзүүлэлттэй харьцуулахад манай улсын амьгүй төрөлтийн тоо өндөр байгаа аж.

No comments:

Post a Comment