Tuesday, October 20, 2009

Японы ажилгүйдлийн төвшин буурч байгаа ч өндөр хэвээр

Манай хамгийн том хандивлагч орны нэг Японд өнгөрсөн найман сард ажилүйдлийн түвшин буурчээ. Гэхдээ түүхэнд байгаагүй өндөрт гарсан Японы ажилгүйдэл буурах болоогүй байгаагийн дээр ирэх саруудад өсөж магадгүй байгаа.

Дэлхийн хоёр дахь эдийн засагтай оронд долдугаар сард ажилгүйдэл 5.7 хувьтай байсан бол найман сард 5.5 хувь болж буурсан тухай дотоод хэргийн яам нь мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч маш олон тооны ажилгүй иргэд буюу 3.61 сая хүн ажилгүй байна. Уг нь өнгөрсөн найман сард ажилгүйдлийн түвшин 32.7 хувьтай байсантай харьцуулахад ажилгүйдэл энэ онд асар ихээр нэмэгдэж дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Ажилгүйдэл буурсанд тийм итгэлтэй биш байна. Улирлын чанартай хүчин зүйлээс шалтгаалж ажилгүйдэл буурч бас өсөж болно. Харин ажил хайгчдын эрэлт нэмэгдэж эхэлсэн гэдэг нь баттай баримт. Өнөөдрийн ажил санал болгогчдын судлагаанаас харагдана гэж Доу Жонес-ын санхүүгийн мэдээллийн газрын ажилтан ярьлаа.
Өчигдөр Японы төв банк энэ оны хоёрдугаар улиралд эдийн засагт ахиц гарсан гэж мэдэгдсэн ч удахгүй хэрэглэгчдийн эрэлт буурах төлөв ажиглагдаж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ бол хямрал тогтворжих болоогүй эдийн засаг савлаж байгаа гэсэн үг юм байна.
Эдийн засаг өсөж, байдал сайн байгаа юм шиг харагдаж байгаа ч үнэндээ засгийн газрын тогтворжуулах багц төлөвлөгөөтэй шууд холбоотой юм. Улсаас их мөнгө хаяж хүчээр сэргээж байгаа учраас дээрх үзүүлэлт бодитой гэж үзэхэд хангалтгүй юм байна.

No comments:

Post a Comment