Tuesday, October 20, 2009

Гурван зууныг хол элээсэн хот

1639 оны тэртээ "Єргєє" нэртэйгээр vvсгэн байгуулагдсан нийслэл маань гурван зууныг хол элээлээ. Дєрвєн уулын дунд

"Алтан тэвш"-ийн хєндийд байрлахаасаа ємнє их хvрээ маань 100 гаруй удаа нутаг сэлгэсэн тvvхтэй. Одоогийн Євєрхангай аймгийн Бvрд сумын нутаг дахь "Их Монгол" уулын євєр, "Бага Монгол" уулын ар бэлийн "Ширээт цагаан" нуурын хєвєєнд нийслэлийн маань анхны суурийг тавьсан гэдэг. 1778 онд их хvрээ хамгийн сvvлчийнхээ нvvдлийг хийж Сэрvvн сэлбийн дэнж, "Алтан тэвш"-ийн хєндийд суурьшжээ. Их хот "Єргєє", "Номын хvрээ", "Их хvрээ","Нийслэл хvрээ" гэсэн нэрээр нэрлэгдэж байсан бєгєєд 1924 оноос "Улаанбаатар" нэрээр нэршсэн тvvхтэй. Хамгийн сvvлд бууриа зассан энэ хєндийд эртний тvvхтэй хvн чулуу олноор байсан гэдэг. Тиймээс "Улаанбаатар"-ыг "Хvн чулууны хонхор" ч гэж нэрийддэг.

17 дугаар зууны нvvдэлчдийн дугуй хvрээ маягаар тєлєвлєгдсєн эсгий хот vе, vеэрээ єєрчлєгдєж эдvгээ Алтан тэвшийн хєндий нэг сая гаруй хvн амыг євєртєє тээж байна.
Их хотыг хvрээлсэн дєрвєн хайрхан их учиртай. Богдхан уулын ширээ хэлбэртэй оргилыг "Алтан тэвш" гэж нэрийддэг. Эл хайрханыг дээрээс нь харвал хэвтэж буй "Хангарьд"-ын дvрстэй гэдгээс улбаалан нийслэл "Хангарьд"-ын бэлгэдэлтэй болсон. Богдхан уулыг ан гєрєєндєє харамгvй ч худал хуурмаг, бусармаг vйлдлийг єршєєдєггvй "Анчин" савдагтай ч гэдэг. Энэ хайрханы оргил "Цэцээ" гvний ханан хадны євєрт засч урласан сийлбэртэй чулуун довжоо, мєргєлийн уул баясгах ногоон, шар сvм байсан аж. Мєн хvрээ туг, шашны шар туг, цагаан, хар сvлдийг тахиж байх ухмал чулуун суурьтай монгол, манж, тєвд хэлээр бичсэн чулуун баганатай байжээ.

Харин Чингэлтэй хайрханыг ном судар тэвэрсэн, эрдэм номын хєх євгєн сахиус савдагтай гэдэг. Энэ хайрханы энгэр бэлд сvм хийд, дуган дацан байгуулагдаж байсан нь євгєн багшийн суудалтай лам шинжийн уул гэдэгтэй холбоотой юм.
Хэнтий ханы салбар заан Тэрэлжийн уул нуруудын vргэлжлэл Туул гол уруу тvрж тогтсон тогтоцтой уул бол Баянзvрх хайрхан юм. Эл хайрханыг зvрх хэлбэртэй, цэрэг эрсэд ээлтэй гэх бєгєєд дээр vеэс Богдын торгон цэргvvд хар сvлдээ цэнгvvлдэг байж. Хад цохио ихтэй гурван шовх оргил бол Сонгинохайрхан уул юм. Энэ хайрханыг хєх чоно хєлєглєсєн хєх євгєн савдагтай догшин уул гэлцдэг. Хайрханы євгєн савдагт хатуу vйлийг захиж наминчилахад тvргэн бvтээдэг хэмээдэгээс хvрээнийхэн идээний дээж сархадыг єргєдєг уламжлалтай. Зэрлэг сонгино ихтэй учраас энэ уулыг "Сонгино хайрхан" хэмээн нэрийджээ.

No comments:

Post a Comment