Tuesday, October 20, 2009

СҮҮЛЧИЙН ХУР

Хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусах гэж буй Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр зарим хүнд алдар цол хайрлаж, одон тэмдгээр энгэрийг нь мялаав. Тэдгээр нь бүгд олонд танил болсон нэр цуутай хүмүүс байлаа. Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЭМШУИС-ийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Жав, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, “Такасаго” дэвжээний бөх Асашёорюү Д.Дагвадорж нарыг хэн мэдэхгүй байх билээ.



С.Магсар гэж чөлөөт бөхийн алдартай дасгалжуулагч байдаг. Энэ хүнийг шигшээ багт “багшилж” байх үед л манай чөлөөтийнхөн алдар цолоо ид мандуулсан. Ц.Дамдин гэж бөх байсан. Одоо МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр 1980 оны Москвагийн Олимпоос жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль авч байв. Эд ардын багш болцгоов.

Дөнгөтийн Цоодол гэхээр хамгийн эгэл үгээр хэлхсэн хэрнээ хамгийн их ухаарал шингээсэн мөрүүд санаанд буудаг. Хүний нүдэнд өртөж, санаанд оромгүй юмыг ур, ухаанаар амилуулж босгож ирж чаддаг түүнийг ядаж сургийг нь сонсоогүй хүн байдаг гэж үү. Ерөнхийлөгч маань түүнд ардын уран зохиолч хэмээх эрхэм алдрыг олголоо. Нүдний Баасанхүү гэхээр хүмүүс анддаггүй эмч эмэгтэй ардын эмч болов. Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт зөвлөх эмчээр ажилладаг юм байна.

“Болор мэлмий” гэдэг хувийн эмнэлэгтэй гэхээр хүмүүсийн санаанд ороод ирнэ дээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд эзэн Чингисийн дүрийг бүтээсэн А.Энхтайван ардын жүжигчин цол хүртлээ. Тэр уг нь дуучин хүн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуулаач юм. Манай нэртэй зохиолч Д.Төрбат соёлын гавьяат зүтгэлтэн болов.

Уран зохиолын бүх төрлөөр бичдэг, гойд авьяастай хүн дээ. УИХ-ын гишүүн Р.Буд, гишүүн асан Ц.Дамиран нарт гавьяат барилгачин, “Ама” гэхээр монголчууд битгий хэл анддаггүй сүмоч Д.Бямбадоржид гавьяат тамирчин, Төв аймгийн Баянцогт сумын малчин Б.Дэмбээд гавьяат малчин, ИНЕГ-ын нислэгийн аюулгүй ажиллагааны ахлах байцаагч, Боинг 737-800 онгоцны дарга Т.Бэхбатад гавьяат нисгэгч цол олголоо.

Монгол Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг, Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Б.Сарантуяа нар гавьяат хуульч, төр захиргааны ахмад ажилтан, цагтаа сайд ч явсан Н.Дагвадорж, Сэлэнгэ аймгийн Спирт, бал бурам компанийн гүйцэтгэх захирал Б.Баярхүү нар аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын I сургуулийн багш Ж.Даваадулам, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар гавьяат багш болов.

Түүнчлэн, “Шарын гол” ХК-ийн өрмийн машинч Г.Эрдэнэчулуун гавьяат уурхайчин, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирал Ц.Содномпил эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ахмад жүжигчин Л.Цэндсүрэн, “Оюунтүлхүүр” сангийн ерөнхийлөгч, дуучин Д.Оюунтүлхүүр нар гавьяат жүжигчин цол хүртлээ. Доктор Г.Пүрэвбаатар гэж олны танил хүн байдаг. Тэрбээр өчигдөр гавьяат эдийн засагч цол гардаж авлаа.

Мөн НХХ-ийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров нарын энгэрийг Сүхбаатарын одонгоор мялааж, УБТЗ-ын эрчим хүч, ус хангамжийн I ангийн хэсгийн мастер Б.Батмөнх, “Их Майдар” төслийн оёдолчин Х.Доржпагма нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээв. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг бас хэд хэдэн хүнд га

No comments:

Post a Comment