Tuesday, October 20, 2009

Цогцолборыг дуусгахад 1.034 сая төгрөг хэрэгтэй байна

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааныг Шадар сайд М.Энхболд даргалав. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2005 оны есдүгээр сараас эхэлсэн Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг барьж байгуулах ажлын явцтай танилцсан дүнг хуралдаанаар ярилцаж, санхүүжилтийн талаар хэлэлцэв.



Уг цогцолборыг барьж дуусгахад шаардагдаж буй 1.034.9 (нэг тэрбум гучин дөрвөн сая есөн зуун мянга) сая төгрөгийг журмын дагуу гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгов.

Түүнчлэн 2008 оны дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд БНКазУ-ын шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаанд оролцох төлөөлөгчдийн зардлын төсвийг батлав. Энэ удаагийн хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл тэргүүлж оролцох юм.

No comments:

Post a Comment