Tuesday, October 20, 2009

Зvvдний тайлал

Зүүдэндээ жигүүртэй шувууд харах нь удахгvй нөхөрт гарах эсвэл шинэ хайр дурлалтайгаа

учрахыг бэлгэдэн зөгнөдөг гэнэ. Гэхдээ зүүдэндээ болж буй үйл явдлын нөхцөл байдал гээд нарийн хэсгүүдийг сайн сэргээн санах нь чухал.

Хэрэв шархадсан шувуу зүүдэлбэл чиний найз нөхөд эсвэл ойр дотны хүмүүс чинь тааламжгvй байдлаар биеэ авч явснаас болж сэтгэл зүрх чинь, гүнзгий шархалж гутарна.

Нисэж яваа шувуу зүүдэлбэл ирээдүй чинь гэрэл гэгээтэй байхын дохио. Хэрэв та ийм зүүд зүүдэлсэн бол удахгvй таны амьдралд тохиолдсон бүх муу муухай зүйлс алга болж, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх сайхан үе эхэлнэ гэсэн vг.
Шувуу барьж байна гэж зүүдэлбэл хайр сэтгэлээ илчилж, хүсэл чинь биелэхийн бэлгэдэл.
Жиргэж буй шувуу нь чухал асуудал шийдвэрлэхдээ зайлшгvй сонор сэрэмжтэй байхыг урьдчилан сануулж буй хэрэг. Гэхдээ таны зүгээс үүнд маш онцгой анхаарал тавих шаардлагтай.

No comments:

Post a Comment