Tuesday, October 20, 2009

30 кг жинтэй эсгий гутал

Казахстаны Семипалатинск хотын эсгий эдлэлийн “Роза” үйлдвэрийн өмнө аварга том эсгий гутал байрлуулжээ.



Өндрөөрөө 173 см, жин нь 30 кг энэ гутлыг бэлтгэхэд 50 кг ноос, долоо хоногийн хугацаа шаардагдсан байна. Үйлдвэрийн дарга Харрис Сайфутдинов гутлыг хэдэн жилийн өмнө оросуудын урласан 64 размерийн гутлаас илүү гарахын тулд хийсэн хэмээн ярьж байна. Шинэ гутал 106 размерынх аж.

Мөн түрүү жил Кинешма хотын оршин суугч 167 см өндөртэй эсгий гутал хийжээ. Тэгэхэд Ярославль хотын мастерууд хоёр метр өндөр эсгий гутал урласан гэнэ. Гэхдээ түүнийг эсгийний салангид өөдсүүдээр оёсон болохоор цэвэр эсгий гутал гэж нэрлэж арай л болохооргүй ажээ.

No comments:

Post a Comment