Tuesday, October 20, 2009

Японы дөрвөн эмэгтэй тумын нэг нь хөгшин

Японы эмэгтэйчүүдийн дөрөвний нэг 65 –аас дээш настай гэсэн судлагаа гаржээ. Хөгшин хүмүүсийн тоо ингэж нэмэгдэж буй нь хүн амзүйн хямралын асуудал нүүрлэж буйг харуулж байгаа юм.

Төрийн байгууллагын гаргасан судлагаанд 16 сая эмэгтэй 65-аас дээш настай байгаа нь 1950 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Мөн таван эрэгтэй хүн тутмын нэг нь 65 ба түүнээс хөгшин настай байна. Японы нийт хүн амын 22.7 хувь нь хөгшин настай болжээ.

Япон хүн амынхаа хөгшрөлтийн улмаас ажиллах хүчний хомсдолтой удахгүй нүүр тулах àæ. 127 сая хүн амын 28.98 сая нь 65 ба түүнээс настай болж, өнгөрсөн жилийнхээс 800 мянгаар нэмэгдсэн гэсэн судлагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хийжээ. Дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улсад залуус үнэ өртгийн асуудлаас болоод гэр бүлòýé áîëîõîî õойшлуулж байíà. Ажиллах хүч болон тэтгэвэрийн насны хүмүүсийн харьцаанд том өөрчлөлт гарч байгаа нь Японд удахгүй татвар нэмэгдэнэ гэсэн гэсэн үг юм. Харин шинэ ерөнхий сайд Юкио Хатояма хосуудыг хүүхэдтэй болоход дэмжлэгэ үзүүлж, хүн амаа залуужуулах арга хэмжээ авч эхлэнэ гэж амлажээ. Гэхдээ Япон хөдлмөрийн насны ажиллах хүч гаднаас оруулж ирэхийг хүчтэй эсэргүүцэж байна.

No comments:

Post a Comment