Tuesday, October 20, 2009

БОДИБИЛДИНГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын бодиболдинг, фитнесийн холбоо энэ сарын 17-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ зохион байгууллаа.


Эрэгтэй -70 кг, +70 кг-ийн жинд явагдсан тус тэмцээний хоёр жингийн аварга цомын төлөө халз тулсан юм. -70 кг-ийн жинд нийт найман тамирчин өрсөлдөхөд “Флекс жим” клубийн Э.Ганзориг аваргаар тодорч, МУБИС-ийн Б.Мягмарпүрэв, “Мустанг”-ийн Г.Жамц нар удаалсан байна.

Харин +70 кг-д нийт зургаан тамирчин оролцоход “Ирмүүн оргил” клубийн Л.Батболд түрүүлж “Мистер жим”-ийн Г.Мөнхбаяр, “Мустанг”-ийн Б.Пүрэвдорж нар медальт байр эзэллээ. Анхдугаар цомын төлөөх халз өрсөлдөөнд Л.Батболд давамгайлснаар шилжин явах цомын эзэн болов. Уг тэмцээнээс ирэх жилийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг бүрдүүлсэн байна.

No comments:

Post a Comment