Tuesday, October 20, 2009

Будлиан тарьсан “Сарьсан багваахай”

Зугаа цэнгэлийг той­роод зуун түмэн асуудал үүс­дэг. Эл байдлыг хошин хэл­­бэрээр өгүүлэх “Сарьсан багваахай” оперетта дахин та­виг­дах гэж байна. ДБЭТ-ын тайзнаа амилах уг дуурийг Б.Эрдэнэбаатар найруулж, гол дүрүүдэд Ч.Түмэндэмбэрэл, Ш.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Ц.Бат­­төр нар тоглоно.

Гурван цаг гаруй үргэлжлэх оперетта хөн­гөн хэмнэлтэй хөгжим, өрнөл ихтэй үйл явдал, ёжтой үгсээрээ үзэгчдийг огт уйдаахгүй гэсэн. Сарьсан багваахай хочит Фалке үдэш­лэг зохион байгуулахаар будлиан тарьсан нь эцэстээ юунд хүргэхийг энэ сарын 24-нд тоглогдох Иохан Штраусын “Сарьсан багваахай”-гаас сонир­хоорой.

No comments:

Post a Comment