Tuesday, October 20, 2009

15-хан жилийн дараа ЗААН устах нь

Газар нутгийн хорогдол, зааны ясны хууль бус худалдаа зэргийн уршгаар Африкийн заан ердєє 15 жилийн дараа гэхэд устаж vгvй болно гэж мэргэжилтнvvд анхаарууллаа. Хуурай газрын хамгийн том амьтан Африкийн зааны тоо толгой жилд дунджаар 38 мянгаар хорогдож буй бєгєєд єдгєє 600 мянга гаруйхан vлджээ. Америкийн "Шинжлэх ухаан" сэтгvvлд эрдэмтэн Самуэл Вассерийн тэмдэглэснээр зааны удаан єсєлт болон хорогдлын энэхvv хурдыг харьцуулан тооцвол 2025 онд гэхэд ердєє 100 хvрэхтэй vгvйтэй заан Африкт vлдэнэ. Зааны ясны наймааны эргэлт дэлхийн хэмжээнд хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигддэг. Тэгэхээр жилд хэдэн зуун заан наймаачдын гарт амьсгал хураадаг гэсэн vг. Зааны ясны худалдааг олон жилийн ємнє хориглож, хулгайн анчдад ногдуулах ялыг чангатгасан ч байдал дээрдэхгvй байгаа нь албаныхныг тvгшээж байна. Тооцоог хийсэн С.Вассер болон тvvний хамтрагчид олон улсын эрх баригчдад ээлжит уриалгаа хvргэж, єдрєєс єдєрт цєєрч буй зааныг хамгаалахад одооныхоос хэд дахин илvv хичээн зvтгэхийг хvсчээ.

No comments:

Post a Comment