Tuesday, October 20, 2009

Монголын үе үеийн газрын зургийг багтаасан ном бүтээхийг зөвлөв

Монгол Улсын Төрийн тэргүүнд Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Тэд АНУ-ын Миннесота муж улсын Макалестер коллежийн профессор Жайк Ведерфордоос Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн “Монголын эзэнт гүрэн” газрын зургийн тайлбарыг монголчилсоноо өргөн барив.



Дэд захирал О.Сүхбаатар “Тус газрын зураг 1606-1619 онд гар аргаар хэвлэгдсэн. Монголчууд бидний нутаглаж байсан овог, аймгийг тодорхой харуулсанаараа онцлог. Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэл Ертөнцийн анхны эзэн хаан Чингис хуулиа тогтоосон. Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг Америк тивд ойрхон хүрсэн байдлаар үзүүлсэн” гэж тайлбарт бичсэн тухай ярилаа.

Монголын үе үеийн газрын зургийг багтаасан ном бүтээвэл улс орон, ард түмэнд хэрэгтэй гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ үеэр илэрхийлэв.

Монголын түүх болон Чингис хааны тухай сор бүтээлийг англи хэл рүү хөрвүүлэн гадаадад хэвлүүлэх талаар багш профессор Х.Шагдар дэмжлэг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч: “Гадаад харилцааны яам, холбогдох газруудтай зөвлөж, асуудлыг судалж үзье” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

No comments:

Post a Comment