Tuesday, October 20, 2009

Хоккей

Чехүүд нутагтаа тэргүүллээ

Хуучин тивд спортын ертөнцийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Жил бүр зохион явагддаг мөсөн дээрх хоккейн Европын шилдэг 4 гүрний уулзалт тэмцээн Еврохоккейтур-ын улирлын эхний шатны тэмцээн зохион байгуулагч Чехийн багийн ялалтаар өндөрлөлөө.


Албан бус Европын АШТ-д тооцогддог энэ өрсөлдөөнд Чех, Финлянд, Швед болон ОХУ зэрэг хуучин тивийн мөсөн дээрх хоккейн шилдэг 4 улсын шигшээ багууд өрсөлддөг уламжлалтай. Энэ өрсөлдөөн нь 4 шаттай бөгөөд оролцогч улс бүрийн нутагт тус тус нэг шатны тэмцээн зохион байгуулагддаг. Өвлийн Олимпийн наадам болох 2009-10 оны улирлын нээлт Чех-д явагдлаа. Тойргийн системээр явагддаг тус тэмцээний аваргын хувь заяаг сүүлчийн өдөр зохион байгуулагч орон болон ОХУ-ын шигшээ багуудын тулаан шийдсэн байна.

Тоглолтын эхний хоёр үеийн туршид манай хойд хөршүүд талбай дээр давамгайлж, 2-1-ийн харьцаатай хожиж байлаа. Гэвч цаг дуусахаас 2 мин 30 сек-ийн өмнө эхни йүед тэнцээний шабыг оруулсан Чех довтлогч Иржи Гудлер тооны харьцааг 2-2 болгосноор тоглолтын ялагч буллит буюу чөлөөт цохилтоор шийдэгджээ. Энэ удаад ч Гудлер ялалтын оноог багтаа авчирснаар Чехийн шигшээ 8 оноотой Еврохоккейтурын эхний шатанд тэргүүллээ. Хоёрт 5 оноотой манай хойд хөршүүд орж, нөгөө тоглолтонд нэр төрийн өрсөлдөгч Шведүүдийг 8-3-ын харьцаатай бут ниргэсэн Финляндын шигшээ 3-р байр эзэлсэн байна. Европын шилдэг 4 багийн дараагийн өрсөлдөөн Финляндад явагдана.

No comments:

Post a Comment