Tuesday, October 20, 2009

Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск

Сайхан байхыг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Өөрөө өөртөө гоо сайханч байж чадвал сайхан байх тийм ч хэцүү мөрөөдөл биш. Та өөртөө гоо сайханч баймаар байна уу. Хэрвээ ийм хүсэл төрж байгаа бол доорх зөвлөгөөг анхаарлаа хандуулаарай.
Сайхан байхыг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Өөрөө өөртөө гоо сайханч байж чадвал сайхан байх тийм ч хэцүү мөрөөдөл биш. Та өөртөө гоо сайханч баймаар байна уу. Хэрвээ ийм хүсэл төрж байгаа бол доорх зөвлөгөөг анхаарлаа хандуулаарай.



Сүүн шингэн, тоникийг яаж хэрэглэх вэ?
Хүн бүхэн мэддэг юм шиг хэр нь нүүрний үндсэн арчилгаандаа ач холбогдол өгдөггүй, буруу хэрэглэдэг бүсгүйчүүд цөөнгүй таардаг. Арга ч үгүй биз. Нүүрээ ингэж тэгж арчил гэж заадаг газар байх биш. Гоо сайханы дамжаанд сураад хүссэн хэмжээндээ мэдлэг олж байгаа нь хэд билээ. Сүүн шингэн гэж бидний нэрлэж заншсан цэвэрлэгч шингэн нүүрний бохирдлын 30 хувийг цэвэрлэдэг гэнэ. Мэдээж эхлээд сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэнэ.
Дараа нь арьсны бохирдлын 70 хувийг цэвэрлэдэг, сэргээх, арьсны сүвний бохирдол цэвэрлэх, сунасан сүв агшаах, чийгшүүлэх, өдөр шөнийн тосыг хүлээн авах чадварыг нэмэх зэрэг долоон төрлийн үйлчилгээтэй тоникийг хэрэглэнэ. Зарим бүсгүйчүүд тоникийг нүүрэндээ шавшиж хатаадаг.
Энэ бол хамгийн буруу зуршил. Таны нүүрэнд шингэсэн тоник арьсны чинь 70 хувийн бохирдолтой хамт царайнд чинь шингэн орж байна гээд төсөөл дөө. Агшин тутам орчны таагүй байдал арьс руу дайралт хийж байдаг. Энэ дайралтаас найдвартай хамгаалагч бол өдрийн тос. өдрийн тос нүүрний арьсан дээр хамгаалах бүрхүүл суулгадаг үйлчилгээтэй.

SPF гэж юу вэ?
Өдрийн тосны шошгон дээр SPF гэсэн тэмдэглэгээ байдаг. Орчуулвал нарны хорт туяанаас шүүх шүүлтүүр гэсэн үг. Хүний арьс нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ. Гэхдээ арьсны өнгөнөөс хамаарч хамгаалах хугацаа нь харилцан адилгүй. Цагаан арьстай хүмүүс 5-10 минут нарнаас арьсаа хамгаалах чадвартай байдаг бол шар арьстануудынх 10-15 минут байдаг аж.
Хар арьстнуудын хувьд нүүрээ 20-37 минут нарнаас хамгаалах төрөлхийн чадвартай. SPF гэсэн тэмдэглэгээний ард тоо байдаг. Тэр тоог нарнаас өөрийгөө хамгаалах арьсныхаа чадвараар буюу заасан минутаар үржүүлэхэд таны худалдаж авсан өдрийн тосны нарнаас хамгаалах чадал нь гарч ирнэ. Жишээ нь бид шар арьстай. Нарнаас 10-15 минут царайгаа хамгаалж чадна. SPF15 гэсэн тэмдэглэгээ байж гэж бодъё. Энэ тоог 15-д үржүүлэхээр хэдэн минут гарч ирэх вэ. Эцсийн хариу таны сонгосон өдрийн тосны нарнаас хамгаалах хугацааг хэлээд өгнө.

Шөнийн тосыг худалдан авах шаардлагагүй
Зарим бүсгүйчүүд ийм зүйл ярьдаг. Өдрийн тос байхад шөнийх нь тийм ч ач холбогдолтой биш гэж бодож явдаг бүсгүйчүүдэд шивнэх шивнээ байна. Гоо сайханы бүтээгдэхүүний хаан нь шөнийн тос гэнэ. Шөнийн тос хэрэглээгүй бол нүүрэндээ анхаарал тавиагүйтэй ялгаагүй гэж гоо сайханчид зөвлөдөг юм билээ. Гоо сайханы бүтээгдэхүүний өндөр чанар шөнийн тосонд байдаг гэсэн. Шөнийн тосыг хэдэн наснаас хэрэглэж эхлэх нь зөв бол. Хүүхдийн арьс 14 нас хүртлээ өөрийгөө нөхөн төлжүүлдэг.
Энэ чадвар 15 наснаас аажмаар бууж 20 нас гэхэд зогсдог аж. Тэгэхээр 20 наснаас шөнийн тос хэрэглэж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Шөнө арьс амарч жирийн үеэсээ халуун болдог гэнэ. Халсан арьс тэлдэг аж. Тэлсэн арьсанд тэжээл шингэж орох нь илүү байдаг юм байна. Нүүрээ цэвэрлэж шөнийн тос хэрэглэхээс залхуурах өдөр тохиолддог. Нүүрээ цэвэрлэж шөнийн тос түрхэхгүй унтвал өдрийн турш арьсанд шингэсэн бохирдол таны тэлсэн арьсанд шингэж орвол ямар үр дүн гарах вэ гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

No comments:

Post a Comment