Tuesday, October 20, 2009

Хувцас өмсөхөд өнгө бас чухал

1. Цагаан өнгө. Энгийн цэвэрхэн харагдана. Гэрлийг ойлгодог учир таныг 2-5кг нэмэгдүүлж харагдуулна.
2. Хар өнгө. Уйтгартай, хаалттай байдлыг илэрхийлдэг. Гэрлийг шингээдэг учир таныг туранхай харагдуулж чадна.
3. Улаан өнгө. Идэвхтэй, өөртөө итгэлтэй, шийдэмгий, дур татсан харагдуулна. Гэхдээ хичээл сургуульд тохирохгүй.
4. Шар өнгө. Анхаарал татна. Арьсан эрүүл бус туяа өгдөг. Тэр болгон хүмүүст зохихгүй.
5. Ногоон өнгө. Тайван, зарчимч, биеэ даасан гэх мэт байдлыг тодотгодог. Хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
6. Хөх өнгө. Үнэнч шударга байдлын илрэл.
7. Цэнхэр өнгө. Бүх хүнд таатай, дулаахан сэтгэгдэл төрүүлнэ. Ажил хэрэг, хичээлд тохирно.
8. Саарал өнгө. Сул идэвхгүй. Хэн ч анзаарахгүй.
9. Бор өнгө. Энэ өнгө нь хүнд яарах, сандрах байдлыг хамгийн их, хамгийн хурданхүргэдэг. Тиймээс ч цайны газрууд ширээгээ бор өнгөөр буддаг байна.
10. Ягаан өнгө. Дур булаам, энхрий харагдуулдаг.

No comments:

Post a Comment