Tuesday, October 20, 2009

ХАКҮХО БОЛОМЖОО ХАДГАЛЖ ҮЛДЛЭЭ

Аки башёгийн 12 дахь өдрийн хамгийн сонирхолтой барилдаан аварга Хакүхо, арслан Харүмафүжи нарын хооронд боллоо.


Энэ нь башёгийн тэргүүн бөхийн хувь заяанд нөлөөлөх чухал барилдаан байсан. Учир нь Хакүхо өөрийн хамгийн эвгүй өрсөлдөгч Харүмафүжид унавал башёд түрүүлэх боломж нь улам багасах байсан юм. Барилдаан сонирхолтой болж Харүмафүжи суганы дотор талаар гараа оруулж, давуу барьц аваад байсан ч аварга аргагүй бяралхан давсан.

Ингэснээр Хакүхо 11 дэх даваагаа авч, тэргүүлэгч Асашёорюүгийн араас шаргуу нэхсэн хэвээр үлдэв. Харин Аса аварга озэки Кайог зовлон багатайхан давснаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр.
Маэгаширагийн дөрөвт бичигдсэн Токитэнкү өчигдөр аралтай озэки Котоошюүг хазайлгаж, долоо дахь даваагаа авсан. Манай бөх үлдсэн өдрүүдэд сайн барилдвал комүсүби цол авах боломжтой юм.

No comments:

Post a Comment