Tuesday, October 20, 2009

УХААЛАГ ЭМЭГТЭЙН НӨХӨР ИЛҮҮ УРТ НАСАЛДАГ

Илүү урт наслахыг хүсч буй эр хүн ухаалаг, боловсролтой эмэгтэйтэй хувь заяагаа холбох хэрэгтэй. Стокгольмын их сургуулийн шинжээчид ингэж зөвлөжээ. Эрдэмтэд 1,5 сая хосыг судлах явцдаа наслалт нь юуны өмнө эмэгтэй хүний оюуны чадамж, боловсролын түвшнээс шалтгаалдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Ингэхдээ эрэгтэй хүний оюуны түвшин тийм ч их учир холбогдолтой биш гэнэ.
“Уламжлал ёсоор эмэгтэй хүн эрэгтэйг бодвол гэр орныхоо төлөө хүлээх хариуцлагын үлэмжхэн хэсгийг үүрдэг юм”. “Тийнхүү эмэгтэй хүний боловсролын түвшин илүү чухал учир холбогдолтой бөгөөд юу гэвэл чухамхүү тэр хоол хүнс, эхнэр, нөхрийн амьдралын хэв маягийн талаар шийдвэр гаргадаг” гэж Шведийн судлаачид тэмдэглэсэн байна. Гэвч эр хүн ч эхнэр, нөхрийн наслалтад бас чухал үүрэг гүйцэтгэдэг тийм салбар бас бий. Энэ нь цалин хөлсний хэмжээ юм. Эр хүн гэр орондоо хичнээн их мөнгө авчирнав, айл өрх аж амьдралын илүү өндөр стандарт баримтладаг байна. Энэ нь аж амьдралын бүх тал, тухайлбал сайн амралт, хоол хүнс, түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмжид хамаатай юм гэж эрдэмтэд тэмдэглэжээ.

No comments:

Post a Comment