Tuesday, October 20, 2009

Нийслэлд гахайн ханиадны вирус илэрч, нийтийг хамарсан зарим арга хэмжээг зогсоох vvрэг єглєє



Томууны вирус манай улсад илэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг боловсрол, эрvvл мэнд, мэргэжлийн хяналт, нийтийн тээвэр,







онцгой байдлын газрын удирдлагуудыг дуудан сvvлийн vеийн мэдээлэл сонсож чиглэл чиглэлийнх нь дагуу гахайн томууны тархалтыг хязгаарлахтай холбоотойгоор vvрэг єглєє. Тэрбээр, “Иргэдэд айдас тєрvvлж болохгvй” гэж онцлон анхааруулаад урьдчилан сэргийлэх аргыг сайтар хэрэгжvvлэхийг зєвлєлєє.

Гарын ариун цэврийг сайтар барих, амны хаалт хэрэглэх, биеийн дархлааг сайжруулах хоол хvнсийг хvvхэд багачуудад єгєх зєвлємж гаргахыг Нийслэлийн эрvvл мэндийн газрын даргад vvрэг болголоо. Харин Нийтийн тээврийн хэрэгслийг эцсийн зогсоолд ирэхэд нь сайтар цэвэрлэгээ, ариутгал хийж, автобусны жолооч, билет таслагч нарын эрvvл мэндэд анхаарч, амны хаалт зvvлгэж байгаа аж.

Нийслэлийн Эрvvл мэндийн газрын дарга Ц.Ганхvvг хурлын vеэр “Томуугийн вирус илэрсэн гурван хvний биеийн байдал сайн байгаа. Одоогоор 300 гаруй хvнд vзлэг хийгээд байна. Одоогийн байдлаар 97-р сургуулийг бvхэлд нь хєл хорионд оруулах шаардлагагvй хэмээн Онцгой комиссынхон vзсэн. Тиймээс зєвхєн тус сургуулийн хоёр ангийн хичээлийг тvр хугацаанд зогсоогоод байгаа. Сургууль, цэцэрлэгийн хvvхдvvдэд тvvхий ногоо, жимс битгий єгєєхгvй байх. Гэхдээ олон нэр тєрлийн хоол хvнс єгєх хэрэгтэй. Тухайлбал, аньс, vхрийн нvдний шvvс уулгаж, цагаан идээ єгч болно шvv дээ. Хvvхдийн биеийн дархлааг сайжруулах С витаминаар баялаг хоол єгєх нь чухал байна” гэж цэцэрлэг, сургуулийн салбарын удирдлагуудад зєвлєлєє.

Аав ээжvvд хvvхдийнх нь бие жаахан бvлээрэх маягтай бол эм уулгачихаад цэцэрлэг, сургуулийнх нь багшид хvлээлгээд єгчихдєг. Хvvхдvvдээ хvлээж авахда биеийнх нь байдал ямар байгааг сайн ажиглаж, асууж байхыг Нийслэлийн Засаг даргын нэгдvгээр орлогч Б.Баатарзориг хэлээд “Сургууль цэцэрлэгийн багш нар єглєє бvр ирцийн бvртгэлийг сайтар хийх хэрэгтэй.

Эрvvл мэндийн нэгдлvvд, єрхийн эмнэлгvvдийг уртасгасан цагаар ажиллуул, vйлчлvvлсэн иргэдийн дунд тандалт явуулаарай. Нийтийг хамарсан зарим арга хэмжээнд хязгаарлалт хий. Хvvхдийн тоглоомын газруудын vйл ажиллагааг тvр зогсоо. Гэрээр vзлэг хийж байгаа эмч нарынхаа эрvvл мэнд, аюулгvй байдалд сайн хяналт тавиарай” гэхчлэн зааварчилгаа єгч ажилдаа мєрдлєг болгохыг vvрэг болголоо.

Томууны вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Одоогоор євєрмєц урьдчилан сэргийлэлт вакцин байхгvй. Хvн бvр эрvvл ахуй, ариун цэврийн дэглэмийг сахих шаардлагатай.
Vvнд:
-Ханиаж найтаах vед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах,
-Гараа сайтар савандаж угаах,
-Євчтэй хvнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх,
-Нvд, ам, хамарт бохир гараар хvрэхгvй байх,
-Амин дэмээр баялаг хоол хvнс хэрэглэх,
-Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд агааржуулж байх,
-Онцын шаардлагагvй тохиолдолд євчлєл гарсан оронд зорчихгvй байх,
-Олон хvн цугласан газраар сэлгvvцэхгvй байх,
-Бие засах газар, ариун цэврийн єрєєний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргvйжvvлж байх,
-Эмнэлзvйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрvvл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.

No comments:

Post a Comment