Tuesday, October 20, 2009

Таван толгой

Нийт зээлийнх нь 60 хувь найдваргүй тул “Анод” банк хувьцаа гаргахын өмнө дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан ажилтнуудад хариуцлага тооцохоор сүрдүүлж эхэлсэн гэсэн яриа Монголбанкныхан дунд таржээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард “Анод” банк хувьцаа гаргах зөвшөөрөл хүсэж Монголбанкинд хандах үеэр Төвбанкны шинжээчид ийм дүгнэлт гаргаж, дүрмийн сангаа нэмэгдүүлж, хувьцаа гаргах замаар мөнгө татахгүй бол энэ банк дампуураххэмжээнд хүрснийг тухайн үед илрүүлж байсан аж. Гэтэл эдүгээ “Анод” банкны асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдээс гадна олон мянган хувьцаа эзэмшигчийг хохироосон асуудалд Монголбанк хариуцлагагүй хандсаныг УИХ-аар шүүж эхлэнгүүт ерөнхийлөгч нь өмнөх удирдлага болон жирийн ажилтнууд руугаа хамаг бурууг тохон, өөрөө нэр цэвэр гарах гэж оролдох болжээ. Тухайн үед Төвбанкны хяналт шалгалтын ажилтнуудын хийсэн шалгалтаар “Анод” болон хэд хэдэн банкны төлбөр гүйцэтгэх чадвар эрс муудаад байжээ.Иймд хамгийн хүнд байдалд ороод байгаа “Анод”-ыг аврахын тулд Төвбанкны зүгээс бололцоотой бүх арга хэмжээг авах, аль эсвэл дампуурлыг нь зарлах гэсэн хоёр хувилбар яригдаж байжээ. Гэвч манай банкны систем ялангуяа арилжааны банкууд бие биетэйгээ сүлжилдсэн шууд хамааралтай тул “Анод”-ын хувьцааг гаргаж энэ байдлыг сайжруулах арга хэмжээ авснаар бусад банкийг ч аврах боломжтой гэж үзсэн аж. Хэрэв тухайн үед ийм арга хэмжээ аваагүй бол “Анод” болон дахиад хоёр ч банкийг дампуурахаас аргагүй байдалд хүргэх байсныг Төвбанкны мэргэжилтнүүд хэлж байна. Тэдөөрсдийгөө хамгаалахын тулд биш зайлшгүй шаардлагаар ийм шийдвэр гаргажээ. Үүний үр дүнд ч “Анод” тухайн үед хувьцааны арилжаанаас 20 гаруй тэрбум төгрөг олсон байдаг. “Анод” банкны удирдлагууд “Түшиг” компанийн нэрээр хуурамч хувьцаа гаргаж таван тэрбум төгрөгийн залилан хийгээгүй бол жижиг хувьцаа эзэмшигчдийн 9.8 тэрбум төгрөг, БНСУ-ын хамтарсан консорциумын таван сая гаруй доллараар нэг хэсэгтээ амьсгаа авч, дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх байсан аж. Гэвч тэд ностро данс ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж, тартагт нь тулгаснаас Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилохоос аргагүй байдалд хүргэсэн юм байна. Бодит байдал ийм л байж. Гэтэл өнөөдөр Л.Пүрэвдорж Төвбанкийг удирдсанаас хойш өнгөрсөн хэдэнсарын хугацаанд “Анод”-ын дампуурлыг зарлах өдрийг хоног тоолон хүлээхээс өөрөөр мэргэжлийн талаас арга хэмжээ аваагүй хэмээн учир мэдэх хүмүүс нь хэлж байна. Бүрэн эрхт төлөөлөгчийнүндсэн гол үүрэг нь тус банкны том зээлдэгчдийн өр, зээлийг барагдуулах. Гэтэл энэ талаар Төвбанкөнөөдрийг хүртэл бүтэн арван сарын турш ямар ч арга хэмжээ аваагүйг ноён Л.Пүрэвдорж УИХ-ынхуралдаан дээр сулхан ч гэсэн хүлээн зөвшөөрсөн.Ийм атлаа тэрбээр төрийн албыг шударгаар хашиж, банкны системийн тогтвортой байдлыг хадгалахын тулд бололцоотой арга хэмжээнүүдийг авч байсан ажилтнууддаа одоо хамаг буруугтохохоор оролдож буй бололтой.

No comments:

Post a Comment