Tuesday, October 20, 2009

ннагийн хөрш шүүхэд гомдол мэдүүлэв

Мадоннагийн хөрш Карен Жорж гэдэг эмэгтэй Нью-Йорк хотын шүүхэд гомдол гаргажээ. Гомдолдоо тэрбээр дуучин гэртээ бэлтгэл хийж байгаагаас хөршүүдэд хэцүү байгааг дурьдсан байна.
Карен Жорж Мадоннагийн дээд давхарт амьдардаг бөгөөд түүний үгээр дуучин хөгжмөө дэндүү чанга тавьж, дэвхэцдэгээс хана, тааз, халаалтын радиатор чичирдэг аж. Энэ бүхэн өдөрт дор хаяж гурван цаг үргэлжилдэг гэжээ. Мадонна Нью-Йорк хотын Төв паркаас холгүй Манхеттен дүүрэгт амьдардаг аж. Одоо түүний амьдардаг байрныхан нь Мадоннаг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байна.

No comments:

Post a Comment