Tuesday, October 20, 2009

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооныхон 16 мянган мод тарьж хотын ойд бэлэг барьжээ
Өнөөдөр 15 цаг 12 минут
Нийслэлийн 370 жилийн ойг угтан дүүрэг бүхэн хот орчин, гудамж талбайгаа тохижуулах, цэцэрлэгжүүлэх талаар нэлээд ажлыг хийсэн. Сүхбаатар дүүргийнхэн ч мөн адил Сэлбэ голын эх ундаргыг хамгаалах талаар багагүй ажил хийсэн байна. Сэлбэ голын эхэнд дүүргийн оршин суугчдын хүчээр мод суулгах, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус дүүргийн 15 дугаар хорооны айл өрхүүд 16000 мод, бургасыг хашаа хороо, гудамж талбайдаа өөрсдийн саналаар, дүүргийн дэмжлэгтэйгээр тарьж ургуулсан байна.

No comments:

Post a Comment