Tuesday, October 20, 2009

Хятадын спартакиад хөшгөө нээлээ
59 минутын өмнө
Шаньдун мужийн Жинань хотноо өнгөрөгч баасан гаригт Хятадын бүх ард түмний XI наадам нээлтээ хийлээ. Өмнөд хөршийн автономит муж, өөртөө засах орон, томоохон хотууд болон Ардын чөлөөлөх армийн зэрэг 34 багийн 11 мянга орчим тамирчин спортын 33 төрөлд 362 цогц медалийн төлөө өрсөлдөх энэ наадам олимпийн хэмжээнд зохиогдож буйгаараа онцлогтой. Наадмын үйл ажиллагаанд ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге тэргүүтэй ОУОХ, АОЗ, Үндэсний олимпийн хороодын холбоо зэрэг олон улсын байгууллагын 200 гаруй зочид оролцож байна. Манай улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нарын төлөөлөгчид Жинаньд очжээ. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Хятадын ҮОХ-ны ерөнхийлөгч Лью Пен хүлээн авч уулзжээ.

No comments:

Post a Comment