Tuesday, October 20, 2009

“Acer” анх удаа “Dell”-ийг гүйцэж түрүүлэв

Тайванийн “Acer” компани компьютер нийлүүлэлтээрээ Америкийн “Dell”-ийг гүйцэж түрүүлэн дэлхийд II байрт орсон байна. Энэ оны гуравдугаар ули­ралд “Acer” захиалагчиддаа 10.96 сая компьютер нийлүүлс­нээр зах зээлийн 14 хувийг дангаар эзэмших болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 25.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин “Dell” компанийн зах зээлийн эзлэх хувь 12.7 хувь болтлоо буурсан байна. Энэ оны гуравдугаар улиралд 9.95 сая компьютер борлуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулбал 8.4 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч тэд дараа жил алдсан байр сууриа эргүүлэн авахын төлөө зүтгэх нь ойлгомжтой. Компьютерийн худалдаа­гаар урьдын адил “Hewlett-Packard” тэргүүлсээр байна. Тэдний мэдэлд зах зээлийн 20.2 хувь байдаг бөгөөд гуравдугаар улиралд 15.79 сая компьютер борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 9.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Дөрөвдүгээр байрт Хятадын “Lenovo” орж байна. Энэ компа­нийн нийлүүлэлт 18.2 хувиар өсчээ. Харин Японы “Toshiba” 6.9 хувь өссөн үзүүлэлтээр тавдугаар байрт явна. Энэ оны гуравдугаар улиралд дэлхийн зах зээлд компьютерийн нийлүүлэлт өнгөрсөн жилээс 2.3 хувь өсчээ. АНУ болон Ази, Номхон далайн бүсэд өсөлт ажиглагдсан бол Европ, Ойрхи Дорнод, африкт энэ үзүүлэлт буурсан байна. Японд бүр 10 гаруй хувиар буурчээ.

No comments:

Post a Comment