Tuesday, October 20, 2009

Сайхан сэтгэлт бяцхан Хоббит




Английн нэрт зохиолч, дэлхийн зөгнөлт зохиолын мастер
Жон Р.Р. Толкины “Бяцхан Хоббитын адал явдал” нэртэй ном уншигчдын гарт очлоо. Эл номд бяцхан Хоббит найз одойнууддаа үнэнчээр зүтгэж, тэдэнд амласан андгай тангаргаасаа няцаж цуцалгүй явсаар эцэст нь зөв алхам, зөв шийдвэр гаргаж амжилтад хүрдэг тухай өгүүлнэ. Эрэлхэг зоригтой, үнэнч анд, сайхан сэтгэлт Хоббитын адал явдлыг хамгийн энгийн хэллэгээр нэн сонирхолтой бичжээ. Хүүхдүүд Та бүхэн үнэнч шударгаар явбал хайр хүндэтгэл хэрхэн ирдгийг энэ номноос олж уншаарай. Хоббитын тухай ном Улсын Их Дэлгүүрийн номын тасагт байгаа.

No comments:

Post a Comment