Tuesday, October 20, 2009

Хүчтэй шуурганы улмаас хоёр хүн амиа алдлаа

Говь-Алтай аймгийн Чандмань суманд энэ сарын 17-ны өдөр хүчтэй цасан шуурга болж, малдаа явсан таван хүн сураггүй алга болжээ. Сураггүй алга болсон иргэдийг хайх эрлийн хэсэг 78
настай Д, долоон настай О нарыг сумын төвөөс дөрвөн км зайтай Хөшөөтийн бууц гэдэг газарт осгож нас барсан байсныг олжээ. Харин иргэн Д-гийн биеийн байдал хэвийн, 11 настай 3-гийн хөл, гар нь хөлдсөн байсан аж. Мөн 21 настай Б эсэн мэнд олжээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мөн хүчтэй цасан шуурга шуурч, Төмөртийн уурхайгаас гурав, Шороот гэдэг газраас хоёр хүн малдаа яваад сураггүй болсон байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс хоёр эрлийн хэсэг гарч, малчин Г, X, С, Г, Б нарыг эсэн мэнд олжээ. Түүнчлэн Дорноговь аймгийн Мандах суманд цасан болон шороон шуурга дэгдэж өөхийн багийн малчин Б.Жанчивдорж, Ж.Батсүх нар малдаа яваад сураггүй болсон байна. Тэднийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс 57 хүний бүрэлдхүүнтэй зургаан эрлийн хэсэг гарч, Ж.Батсүхийг эсэн мэнд олсон бол Б.Жанчивдоржийг хайх ажиллагаа үргэлжилж байна.

No comments:

Post a Comment