Tuesday, October 20, 2009

“Номин талст” хамтлаг таржээ

Монголын boy хамтлагуудын анхлагчдын нэг “Номин талст” хамтлаг албан ёсоор зарлаагүй байгаа ч албан бусаар бол нэгэнтээ тарчхаад байгаа аж. Хамтарсан уран бүтээл гэхээсээ илүүтэйгээ
хувиа борлуулж довоо шарлуулсан уран бүтээл хийцгээх болсон энэ хамтлагийнхан хоорондоо эв түнжин тааруу болсоор удсан байжээ. Түүн дээр нь хамтлагийн гоцлол дуучин Дэлгэрмөрөн байн байн цагдаагийн хаалга татаж байгаа нь ч нөлөөлжээ. Тиймээс цаашдаа “Номин талст” гэж дөрвүүлээ хамтдаа гарч ирэх нь өнгөрсөн гэдгийг ойр дотныхон нь хэлж байна.

No comments:

Post a Comment