Tuesday, October 20, 2009

“Битлз” хамтлагийн тухай сонирхолтой түүхээс




Ливерпулийн домогт дөрвөл тарснаасаа хойш бараг 40 жил өнгөрөөд байхад ч маш алдартай хэвээр л байна.
Үүний учир “The Beatles” хамтлагийн зөвхөн сэтгэл хөдөлгөсөн төдийгүй, бас уянгын дуунуудад биш ажээ. Аж амьдралынх нь түүх олон янзын домог, хов жив болон тархсан хамтлагийн дөрвөн гишүүн өнөө цагийн зарим жүжигчнээс ч илүүтэй орчин үеийн залуус сонирхлыг татаж байна.
Энэ хамтлаг ийм өнө удаан нэр хүндтэй байгаагийн нууц юунд оршиж байгааг хэлэхэд хэцүү ч нууцыг тайлах хэрэг байгаа ч юм уу? Нууц хэвээрээ байсан нь ч дээр байх. Гэхдээ нээж болох нууц ч битлзийнхэнд үй олон бий.
1. “The Beatles” гэдэг нэрийн гарал үүсэл өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч энэ хувилбар дээр зогсох хүртэл хамтлагийнхан бусад олон нэрийг туршиж үзсэн нь лавтай. “Дээрэмчдийн далбаанууд”, “Эрх мэдэл хөөцөлдөгчид”, “Жонни ба сарны ноход”, Beatals, “Мөнгөн цохнууд”, “Мөнгөн хэмнэл” зэрэг олон хувилбарыг хэлэлцэж байжээ. Харин та байсан бол алийг нь сонгох байсан бэ?
2. “Хүндэт Пруденс” («Dear Prudence») дууг алдарт жүжигчин Миа Фаррелын эгч, мэдээжийн хэрэг, Пруденс гэдэг эмэгтэйд зориулжээ. Битлзийнхэн эгч, дүү хоёртой тусдаа уулзаж Энэтхэгт бясалгалын хичээлд сууж байжээ. Тэр цагаас хойш тэд нөхөрсөг харилцаатай болсон байна.
3. “Эй, Жүд” дууг Жулиан Леннонд зориулан Пол Маккартни бичжээ. Дуугаа машиндаа, хамт ажилладаг найзынхаа хүүг эргэхээр явж байхдаа зохиосон гэдэг.
4. Радиогоор явсан “The Beatles”-ийн анхны дуу нь «I Want to Hold Your Hand» байв. Вашингтоны нэг радиостанцын дижей Лондоноос найз эмэгтэйнхээ авчирсан бичлэгийг эфирт тавьжээ. Зохиомж нь сонсогчдод үнэхээр таалагдсан учир тэр бичлэгийг олон өдөр цаг тутамд тоглуулдаг байсан гэдэг.
5. 1964 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт “The Beatles” Биллбордын синглүүдийн чансааны жагсаалтын эхний таван байрыг эзлэв. Тэд тийм амжилт тогтоож чадсан цорын ганц хамтлаг аж.
6. «Strawberry Fields Forever» дууны төгсгөлд Жон Леннон учиргүй амандаа бөвтнөдөг. Шүтэн бишрэгчид нь энэ ойлгогдохгүй үгсийг “Би Полийг оршуулсан” гэсэн үг гэж таагаад, Маккартниг нас барчихаж гэж боджээ. Энэ тухай яриа ам дамжин удаан яригдсан бөгөөд үнэн хэрэгтээ Жон “цангис жимсний соус” гэсэн холбоо үг хэлсэн байдаг.
7. «I Am the Walrus» гэдэг дууг Би-Би-Си радиостанцаар нэвтрүүлэхийг хориглодог . Учир нь дууны үгэнд “дотоож” гэдэг үг орсон байдаг аж. «Fixing a Hole», «Lucy in the Sky with Diamonds» ? «A Day in the Life» гэдэг зохиомжийг мансууруулах бодисын тухай агуулгатай гэдэг үндэслэлээр мөн хорьдог байжээ.
8. Пол Маккартний солгой гартай бөгөөд тусгайлан хийсэн гитараар тоглодог гэж удаан шуугисан байна. Гэтэл тус хамтлагт солгой гартай хоёр ч хүн байдаг - Пол, Ринго. Гэхдээ Ринго бөмбөр цохидог учир үзэгчид түүний гарыг бараг анзаардаггүй байжээ.
9. Маккартнигийн жинхэнэ нэрийг Жеймс гэдэг. Харин Рингог үнэндээ Ричард гэдэг. Жон Ленноны хоёр дахь нэрийг Уинстон гэдэг байсан ч Йоко Онотой гэрлэмэгцээ нэрээ Жон Оно Леннон болгосон байна. Дашрамд хэлэхэд, тэр битлзийнхнээс хамгийн түрүүнд гэрлэсэн нь юм. 1962 онд найз бүсгүй Синтия Пауэлл нь жирэмсэн болоход тэд гэрлэхээр шийджээ. Тэд Жулиан гэдэг хүүтэй болж, харин 1968 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.
10. Жорж Харрисон 1966 онд Пэтти Бойд гэдэг хөөрхөн хүүхэнтэй гэрлэв. 1974 онд Пэтти гэрлэлтээ цуцлуулж, нөхрийнхөө сайн найз, дуучин, хөгжимчин Эрик Клептонтой гэрлэх хүртэл Харрисонтой аз жаргалтай сайхан амьдарч байжээ.
11. Хамтлагаа Ринго Старр түрүүлж орхижээ. “Цагаан цомог”-оо бичүүлж байх үед тэр хамтлагаасаа гарсан байна. Бичлэг хийж байх үед Пол, Жон, Жоржтой гурван бөмбөрчин ээлж дараалан хамтран ажиллажээ. Битлзүүдийн студид Рингогийн бөмбөр дээр өөрсдийг нь орхиод явсан нөхрөө дурсан цэцэг тавьжээ. Харин хамтлаг тарсны дараа хамгийн түрүүнд сингл бичүүлсэн нь Жорж Харрисон байв. Тэр хамтлагийнхан дундаа хамгийн залуу нь байжээ. Бичүүлсэн дууг нь «My Sweet Lord» гэдэг аж.
12. «Abbey Road» гэдэг цомог анх «Эверес» гэж тамхины маркийн нэрээр нэрлэгдэх ёстой байв. Пол Маккартни хамтлагтайгаа Төвд явж, цомгийн хавтасны зурагт зориулж Эверест оргилын өмнө зургаа авахуулахыг хүсч байжээ.
13. Жорж Харрисон амьдралынхаа дийлэнх хэсэгт хоёрдугаар сарын 25-нд төрсөн гэдэгт итгэлтэй байв. Гэтэл төрсний гэрчилгээн дээр нь огт өөр өдөр тэмдэглэсэн байсныг хожим нь огт санамсаргүйгээр илрүүлжээ. Үнэндээ тэр 1943 оны хоёрдугаар сарын 24-ний 23 цаг 50 минутад төрсөн аж.
14. Жон Леннон хамтлагийнхаа хамгийн ухаантай нь, Пол Маккартни хамгийн цэвэрч, Жорж Харрисон хамгийн дуугүй, Ринго хамгийн гунигтай нь гэгддэг байжээ.
15. Жон Ленноны авга эгч нь нэг удаа үеэлдээ, гитар тоглох нь хобби гэдэг үүднээс сайн, харин түүгээр амьдралаа авч явах боломж огт байхгүй гэж хэлжээ. Харин нэр хүндтэй болж, хэтэвчээ зузаан болгосон хойноо Жон хэлсэн үгийг нь бичсэн хүснэгтийг нөгөө эгчдээ бэлэглэсэн байна.

No comments:

Post a Comment