Tuesday, October 20, 2009

TANGO бүжгийг НҮБ-ээс Дэлхийн соёлын өвөөр зарлалаа.




Өнгөрсөн лхагва гаригт НҮБ-ээс Танго бүжгийг дэлхийн соёлын үнэт өвийн санд албан ёсоор оруулж байгаагаа мэдэгдсэн байна.

Ийнхүү Нэгдсэн Үндэсний байгууллагаас Уругвай болон Аргентин улсуудад Танго бүжгийг эзэмших эрхийг хуваан олгосон байна.
Walter Piazza, Үндэсний Танго бүжгийн академийн НБД::
100 жилийн турш танго бүжгийг хөгжүүлж алдаршуулсаар ирлээ шүү дээ. Яагаад шилдэг нь байж болохгүй гэж. Бид ЮНЕСКО-д талархалаа илэрхийлэх ёстой байхаа. Танго бол зүгээр л гайхамшиг. Баярлалаа.
ЮНЕСКО-гийн 24 гишүүн орон Абу Даби-д болсон уулзалтан дээрээ Танго бүжгийн Дэлхийн соёлын үнэт өв мөн гэж албан ёсоор баталсан юм.
Аргентин Уругвай хоёр улс хоёулаа Танго бүжгийн эх орноор хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тэд соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах тал дээр ижил хэмжээний мөнгөн тусламжийг жил бүр авч байх юм.

No comments:

Post a Comment