Tuesday, October 20, 2009

Бvх нийтийн цэвэрлэгээ хотын удирдлагуудын сэтгэлд хvрсэнгvй

Єнгєрсєн амралтын єдрvvдєд бvх нийтийн цэвэрлэгээ хийхээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас уриалан хэрэгжvvлсэн билээ. Тиймээс ч нийслэлийн удирдлагууд энэхvv










vйл явцтай танилцсан байна. Хэд хэдэн газраар явж цэвэрлэгээний явцтай танилцсаны дараа хотын менежер н.Бат "Нийтийн цэвэрлэгээний явц зохион байгуулалт муу, хангалтгvй байна. Дvvргvvдийн Засаг даргын тамгын газар иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжvvдээ бvрэн хамруулж чадаагvй байна. Байгууллагуудын орчны хогийг єєрсдєєр нь цэвэрлvvл.

Тэгэж байж хог хаяахаа болино. Мєн нийтийн эзэмшлийн газрын хогийг цас дарахаас ємнє цэвэрлэх хэрэгтэй. Хавар цас хайлахаар хог хаягдал ил гарч, шар усанд урсаж, янз бvрийн халдварт євчин vvсэх нєхцєл бvрддэг. Ил, тєв гудамж талбайгаа цэвэрлэчихээд араараа хогтой, гар хvрэлгvй нvд хуурсан юм хийж болохгvй. Цэвэрлээгээний ажил дууссаны дараа цаасан дээр "сайн цэвэрлэсэн" гэсэн тайлан мэдээ єгдєг. Цаасан дээр бичсэн шигээ бодит байдал дээр сайн vнэлгээтэй байх хэрэгтэй байна" гэсэн юм. Дvvргvvдийн удирдлагуудад амралтын єдрvvдэд цэвэрлэж амжихгvй бол vлдсэн хогийг маргаашийн дотор цэвэрлэж дуусгах vvрэг єгсєн.

No comments:

Post a Comment