Tuesday, October 20, 2009

ШИЛИЙН ХОТООС АВАХ ЗVЙЛ ИХ

Шилийн гол аймаг нь 1,6 сая хvн амтай бєгєєд нийт хvн амын 30 орчим хувийг монгол vндэстэн эзэлдэг аж. Харин аймгийн тєв нь Шилийн хот юм. Манайхаар бол нэг аймгийн тєв гэхэд энэ
хот хєгжлєєрєє манай Улаанбаатараас дутах юм огт алга. Харин ч тохижилт, хот тєлєвлєлт, цэвэр цэмцгэр байдлаараа биднийг дагуулахааргvй юм. Ер нь Шилийн гол аймаг бусад газраа бодвол монгол ёс заншил, єв уламжлалаа илvv авч vлдсэн газар юм. Хvн ард нь ч монголчуудад их элэгтэй. Биднийг очиход "Монгол ахан дvvс минь тавтай морил" гээд л баярлан угтаж авсан.

Энэ аймаг ашигт малтмалаараа нэн баялаг ба vvнийгээ ашиглан эдийн засгаа богино хугцаанд хєл дээр нь босгож чаджээ. Єдрєєс єдєрт хєгжин дэвжиж байгаа энэ хотоос бидэнд авах зvйл их байна.

АР МОНГОЛЫН АВАРГУУД ОВОР МОНГОЛЫГ ХУЙЛРУУЛАВ
Энэ удаагийн наадамд Монголын талаас О.Балжинням, Д.Сумъяабазар, мэргэжлийн сvмогийн их аварга Асашёорюv зэрэг алдартнууд хvрэлцэн ирсэн билээ. Ар Монголын алдарт аваргуудыг дэргэдээс нь харсандаа ихэд билгэшээж буйгаа нутгийнхан єгvvлж байв. Ялангуяа Аса аварга энд хvрэлцэн ирсэн нь наадмын нэр хvндийг єндєрт єргєж єглєє. Тvvнчлэн гавьяат тамирчин Б.Болд, Ардын багш Д.Сэрээтэр, улсын заан Д.Долгорсvрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар зэрэг манай томчууд улсаа тєлєєлєн наадмын vйл ажиллагаанд оролцож байна.

МОНГОЛЧУУДЫГ ХЭН ХАЗАЙЛГАХ БОЛ?
Наадмын бєхийн барилдаан монгол vндэсний бєхийн дvрмээр явагдана. Тиймээс дээгvvр vзэх бєхчvvдийн тоонд манайхны нэр хамгийн тvрvvнд орох нь тодорхой. Харин бусад орны бєхчvvдээс хэн хамгийн сайн барилдах бол? Євєр монголчуудын хувьд Баярбаатар аваргадаа ихээхэн найдлага тавьж байгаа нь илт байсан. Vнэндээ ингэхээс ч аргагvй юм. Учир нь энэ бєх саяхан болсон Ар Хорчин хошууны наадамд манай Х.Мєнхбаа¬тар, Ц.Сумъяабэйс, Т.Єсєх-Ирээдvй, М.Баяржавхлан гэсэн хvчтэнvvдийг цувуулан орхиж тvрvvлээд байгаа юм. 30 настай энэ аварга том, жижиг 300 гаруй наадамд тvрvvлээд байгаа аж. Тvvнээс гадна Батсvх, Оюунбат тэргvvтэй алдарт аваргууд нь нутгийнхаа дэвжээн дээр амжилт гаргах урам зориг дvvрэн байна.

No comments:

Post a Comment