Tuesday, October 20, 2009

Женсон Баттон “Формула-1”-ийн дэлхийн аваргын болзол хангалаа
Өнөөдөр 12 цаг 56 минут
"Brawn GP" багийн нисгэгч Женсон Баттон Сау-Паулу хотын “Интерлагос” талбайд болсон Бразилийн Гран-при уралдаанд тавдугаар байр эзэлснээр “Формула-1”-ийн дэлхийн аваргын болзол хангалаа. Өдгөө 29 настай Британийн Баттон 2009 оны улирал өндөрлөхөд нэг гараа дутуу байхад дэлхийн шинэ аварга болсон юм. Бразилийн Гран-при уралдаанд тэрбээр аваргын төлөө өрсөлдөж байсан Рубенс Баррикелло, Себастьян Веттел нарыг ардаа орхижээ. Энэ гараанд “Red Bull” багийн Марк Уэббер түрүүлсэн бол "BMW"-гийн Роберт Кубика удаалсан байна. Харин Баттоны нутаг нэгт тамирчин, дэлхийн аварга Льюис Хэмилтон гуравдугаар байрт орж, шагналын тавцанд зогсчээ.

No comments:

Post a Comment