Tuesday, October 20, 2009

Ажлын хэсэг байгуулахаар болов
Өнөөдөр 14 цаг 19 минут
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо товчхон хуралдав. Түүгээр Концессийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Уг төсөлд төр, олон нийтийн өмчийн асуудал, гэрээ хэрхэн байгуулах зэргийг хөндөж байгаа тул нэлээд нарийвчилж хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзэв. Ингээд уг асуудлыг хэлэлцүүлэгт нарийвчлан бэлтгэх ажлын хэсгийг гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгууллаа.

No comments:

Post a Comment