Tuesday, October 20, 2009

Чад явах эхний ээлжийн баг энэ сарын 23-нд мордоно
8 минутын өмнө
Чад Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчнээс 800 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон оролцохоор болсон. Чад Улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын цэргийн багийг оролцуулах хүсэлтийг НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас 2009 оны долдугаар сард тавиад байсан юм. Тус улс руу явах эхний ээлжийн баг 230 хүний бүрэлдэхүүнтэй энэ сарын 23-нд явахаар болжээ.

No comments:

Post a Comment