Tuesday, October 20, 2009

Авилгын хэрэг 32 хувийг эзэлж байна

Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойших хугацаанд хуульд заасан харьяаллын есөн хэрэгт хэрэг бүртгэлт хийж, 318 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Мөрдөн шалгасан нийт хэргийг үйлдлээр нь ангилбал, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулсан хэрэг 24 хувь, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг хоёр хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэрэг зургаан хувь, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг нэг хувь, хээл хахууль авсан хэрэг 32 хувь, хээл хахууль өгсөн хэрэг 28 хувь, хээл хахууль зуучласан хэрэг таван хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг хоёр хувийг тус тус эзэлж байна. Эрүүгийн хэрэгт нийт 727 хүн сэжигтэн яллагдагчаар татан шалгагдсан бөгөөд төрийн албан хаагч 39, төрийн захиргааны албан хаагч 122, төрийн тусгай албан хаагч 128, төрийн үйлчилгээний албан хаагч 97, аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан 325, гадаадын иргэн 16 байсан аж. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлсэн 73 холбогдогчтой 37 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд 30 хэргийн 56 холбогдогчийг гэм буруутайд тооцож ял оногдуулжээ.

No comments:

Post a Comment