Tuesday, October 20, 2009

9 настай охиныг хүчиндсэн Христийн сүмийн номлогч 16 жилийн ял авлаа

Өнгөрсөн зургадугаар сард Христийн "Хожмын үеийн гэгээнтнүүд" сүмийн номлогч сүмийнхээ гишүүн есөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан.
Энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болсон юм. Б.Бат-Алдар гэх 37 настай сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн хоёр жилийн өмнө "Хожмын үеийн гэгээнтнүүд" сүмд гишүүнээр элсэж, номлогч болжээ. Тэрбээр хэрэг гарах өдөр сүмийнхээ гишүүн есөн настай охинд чихэр, ундаа авч өгөн хоол хийж өгнө хэмээн гэртээ аваачиж, турав хоног хорин, хүчирхийлсэн байна. Б.Бат-Алдарыг шүүхээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзсэн бөгөөд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 126.3-аар ял оноогоод байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Хожмын үеийн гэгээнтнүүд" сүм нь Христийн шашных биш Мормоны шашны сүм бололтой. Энэ шашны үзэл номлолоор олон эхнэртэй байх, эхнэр хүүхдүүдээ хорьж, тарчлан зовоохыг зөвшөөрдөг гэнэ. Хан-Уул дүүргийн шүүхээс Б.Бат-Алдарт 16 жилийн хорих ял оноолоо.

No comments:

Post a Comment